Эрдэнэс таван толгой ХК нь Монгол улсын эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон компаниудын нэг билээ.
Иргэн Э.Ганхөлөг 1072 хувьцаа эзэмшигч иргэний хувиар компанийн удирдлагын үйл ажиллагаанд бодитой эргэлзээ байгаа тул энэхүү асуудлыг шалгуулах үүднээс өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагад хандлаа.
Тодруулбал Эрдэнэс таван толгой ХК-нь Ти Ти Жи Ви Си Өү ххк-тай 2012-06-12 ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээнд Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээг Монгол улсын гэрээ хэлэлцээр хийх хууль дүрмийг зөрчин валютаар хийсэн тийм учраас ханшийн алдагдлын зөрүүнд 28 тэрбум төгрөгийн алдагдлыг хүлээжээ.
Тус гэрээний алдагдлын мөнгийг иргэдийн 1072 хувьцаанаас гаргаж байгаа талаар мөн тухайн компанийн удирдлагуудтай холбоотой асуудлаар хэрэг дээр шалгуулахаар нэмэлт мэдээлэл өгсөн боловч АТГ-аас ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Эрдэнэс таван толгой ХК нь улсын төсвийг бүрдүүлдэг томоохон компаниудын нэг үүгээр ч зогсохгүй олон иргэд хувьцаа эзэмшдэг. Тийм учраас иргэд өөрийн хувьцаа эзэмшиж буй компанийн орлого зарлага томоохон хэлэлцээрүүдийг мэдэж байх ёстой гэдгийг мэдэгдэлдээ онцолж байсан юм.