Монгол улсад сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,048 шинжилгээ хийх явцад 2,246 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 114,656 болж байна. 2,246 бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд задалж танилцуулбал,
1,345 нь Улаанбаатар хотод
901 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 2,825 хүн эдгэрч, нийт 76,654 хүн эдгэрлээ. Халдварын улмаас 14,121 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн - 9,502
Хүндэвтэр - 3,143
Хүнд - 1,237
Маш хүнд - 239 хүн байна.
Гэрийн хяналтад 24,112 хүн байгаа.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 15 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.