Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа өнөөдөр буюу 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрөөр дуусаж байгаатай холбоотойгоор энэ хугацааг дахин хоёр сараар сунгах шийдвэрийг гаргажээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн буюу улбар шар түвшинд 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах бөгөөд хариуцлагын гэрээ гэх мэт зүйлээр зарим үйл ажиллагааг хэсэгчлэн нээх зэрэг шийдвэрийг цаг тухайд нь гаргаад явна гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Мөн өнөөдрийн ЗГ-ын хуралдаанд 25 улсад суух Элчин сайдуудыг танилцуулсан байна. Тухайлбал, Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-д, УИХ-ын гишүүн асан Л.Болд Бельги улсад, сайд асан Г.Мөнхбаярыг Турк улсад суух Элчин сайдад танилцуулсан байна. Элчин сайдад нэр дэвшээд буй 25 хүний 72 хувь нь дипломат албанаас 28 хувь нь улс төр болон бусад салбараас байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн байна.