Хөшигийн хөндий дэх Чингис хаан Олон улсын шинэ нисэх буудлын нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ирэх долоодугаар сарын 4-нд эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, нүүлгэн шилжүүлэлт хийх ажлыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа талаар ИНЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, өнөөдөр буюу зургаадугаар сарын 29-ны 13:10 цагт МИАТ компанийн нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагддаг тоног төхөөрөмж, овор ихтэй ачаа ачсан хүнд даацын зургаан автомашин бүхий нүүлгэн шилжүүлэх баг Буянт-Ухаа ОУНБ-ын хамгаалалтын бүсэд байрлах Каргоны байгууламжийн урдаас шинэ нисэх буудлыг зорьжээ.