Монгол Улсаа төлөөлөн олимпод оролцохоор бэлдэж буй тамирчид бассейн хаасны улмаас туул голд бэлтгэл хийж байсан юм.
Тэгвэл усан спортын тамирчдын бэлтгэлийг “Орчлон” олон улсын сургуулийн бассейнд хийхийг УОК-оос зөвшөөрсөн тухай бидэнд мэдээллээ.
Албан бичигт “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээг хязгаарласан. Иймд зөвхөн “Токио 2020” зуны олимпын наадамд усан спортын төрлөөр Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдын бэлтгэлийг хангуулах зорилгоор тус сургуулийн усан бассейныг ашиглаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөнө үү” гэсэн байна.