2019 оны Улсын их баяр наадамд ес давж, Монгол Улсын аварга цолыг хүртэхтэй зэрэгцээд допинг хэрэглэсэн гэх таагүй асуудалд нэр холбогдсон Э.Оюунболд энэ жил цахим наадамд барилдахаар бэлтгэлээ хийж байгаа аж.
2019 оны баяр наадмын дараа түүний шээснээс допинг илэрсэн болохыг Баяр наадмын комисс зарласан боловч Э.Оюунболд шээсэнд нь хэн нэгэн хориотой бодис хольсон гэх хардлага тээж, хууль хяналтынханд хандаж байв.
Тэгвэл 2021оны долоодугаар сарын 1-ээс Үндэсний их баяр наадмын тухай хууль тогоомжид 1 удаа өршөөн сэргээхээр тусгасан байна. Энэхүү өршөөлийн хууль хэрэгжиж допин хэрэглэсэн таван бөх болох Ө.Бат -Орших, Н.Батсуурь, Э.Оюунболд , Д.Цэрэнтогтох, Р.Пүрэвдагва нарт өршөөл үзүүлжээ.