Ханхүү Гарри Диана гүнжийн хөшөөний нээлтэд хүрэлцэн ирсэн нь хааны ордонд онц байдал үүсгэсэн тухай Express сонин бичжээ.
"Букингемийн ордны шадар туслахууд зөрчлийг арилгахаар ажиллаж байна" хэмээн ордны түүхч Роберт Лесли ярьжээ. Хааны ордны шинжээч Роя Никха хэлэхдээ “Ах дүү хоёрын хэн нь ч эвлэрлийн гараа сунгасангүй" гэжээ. Өөр нэг эх сурвалжийн хэлснээр ах дүү хоёртой танил нэгэн тэднийг өвөөгийнхөө оршуулга дээр байсан шиг толгой дохих төдийгөөр өнгөрнө гэж болгоомжилж буйг хэлжээ.
Ханхүү Гарри ахын хамт Диана гүнжийн хөшөөг нээх ёслолд оролцох юм. 1998 онд автомашины ослоор амиа алдсан гүнж долоодугаар сарын 1-нд 60 нас хүрэх байлаа.