Eruul.gerege.mn платформыг хөгжүүлэгч компанийн зүгээс Нийслэлийн эрүүл мэндийн газарт албан бичиг илгээж сүүлийн гурван сар ашиглалтын зардал төлөөгүй тул системийг зогсоож буйгаа мэдэгдсэн.
Тодруулбал, төрөөс тус системийг ашигласан төлбөрөө гурван сарын хугацаанд төлөөгүй учир дээрх асуудал үүссэн байна.
Тэгвэл “Гэрэгэ системс” ХХК-д үүсэн төлбөрийг өнөөдөртөө багтаан шилжүүлэх талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Eruul.gerege.mn системийг 12 дугаар сард хөгжүүлсэн бөгөөд 12 дугаар сараас дөрөвдүгээр сарыг хүртэл төрөөс төлбөр авахгүйгээр ажилласан байна. Харин дөрөвдүгээр сараас хойш нэг шинжилгээнээс 500 төгрөг авч байхаар тохирсон ч төлбөр орж ирэхгүй байсан учир системийн үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоосон юм.