Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ
Тэрбэээр: Баяр наадамд зарцуулах 2.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдэж байна. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас Алтанбулаг боомтоор зорчих тээврийн урсгалыг долдугаар сарын 7-ноос 31-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Дэлхий дахинд мутацид орсон вирус хурдтай тархаж байгаа учраас дээрх хязгаарлалтыг хийлээ. Харин ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжилнэ” гэлээ.