Засгийн газраас Замын-Үүд, Гашуун сухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж ажиллахаар болж өнөөдөр хуралдсан байна.
Тэгвэл экспорт, импортын асуудлыг газар дээр нь танилцаж шийдвэрлэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуун сухайт боомт руу дөнгөж сая хөдөлжээ.