Улаанбаатар хотын ундны усыг Туул гол хангадаг гэдэг ч үндсэн эх цутгал гол болох Сэлбэ, Гачууртын гол болон Улиастай голууд байдаг.
Тодруулбал: Сэлбэ гол нь хотын голоор урсдаг тул нийслэлийн удирдлагуудын анхааралд ойр байдаг тул тус дүүргээс сонгогдсон гишүүдийн санаачлагтайгаар 16 тэрбум төгрөгийг тохижуулах үйл ажиллагаанд зарцуулахаар болжээ. Гачуурт голын хувьд тус ай сав газар нь дэд бүтэц сайтар хөгжсөнтэй холбоотойгоор иргэдийн зуслангийн бүсэд хамаардаг, Минж үржүүлгийн газар байрладаг нь мөн л иргэдийн анхаарлын төвд байдгаараа давуу талтай. Сайн дурынхан болон ААН-үүд нь цэвэрлэгээ хийхдээ Гачууртын ойр орчмыг цэвэрлэдэг.
Харин Улиастай голын хувьд хэн ч юу ч мэддэггүй анхаардаггүй байдалтайгаар өнөөг хүрлээ.
Сүүлийн жилүүдэд Улиастай голын эхэнд суурьшил үүсэж, хүмүүсийн сөрөг үйл ажиллагаанаас шалтгаалан экосистем өдөрөөс өдөрт доройтсоор байна. Нийслэлийн ундны усны эхийг бүрдүүлж байдаг Улиастай гол нь хойноос урагшаа намссан байрлалтай, уулархаг газрын гадарга ихтэй учраас хөрс ус нь бохирдохын хирээр Туул гол болон төвийн усан хангамжийн худгуудын ус бохирдож болзошгүй эрсдэл бий болжээ.
Иргэд автомашинаар гол дундуур чөлөөтэй гатлах явдал огт буурдаггүй, голын хайрганаас ухан зөөдөг бөгөөд өвлийн улиралд овор хэмжээ ихтэй ачааны автомашинаар өвс худалдаалах, химийн хорт бодис бүхий автомашины тосоо солих зэргээр экосистемд ноцтой хортой үйлдэл хийх, зуны улиралд гол дээр автомашинаа угаах, бие засах, архиний шилээ үлдээх зэргээр голыг ихээр бохирдуулж байдаг.
Энэ жил бороо хур ихтэй байгаа. 1966 оны их үер шиг байгалийн гамшиг болохыг хэн ч үгүйсгэхгүй. 1966 оны наадмын үеэр их хур бороо орж цэргийн жагсаал явж байхад цэргүүдийн шагайгаар ус татсан байдалтай байхад, Улиастай голын гүүр нурж дээр нь явж байсан 100 хүнтэй автобус осолдож дотор нь байсан бүх хүмүүс амь насаа алдаж их ус хот руу түрэн орж ирснээр энэхүү байгалын онц аюултай үзэгдэл эхэлсэн хэмээн тухайн үед улсын онцгой комисст ажиллаж байсан доктор Д.Гарам-очир ярьсан байдаг.
Сонгууль болдог жил бүрт л Улиастай голыг тохижуулах ажил яригддаг хэдий ч хэлсэн амандаа хүрч чаддаггүй эрх мэдэлтнүүд өөрт ашигтай хэргээ бүтээгээд арилж оддог.
Харин тус хэсэгт буюу БЗД-н 23-р хороонд оршин суух өрх толгойлсон 100 эмэгтэй сайн дураараа “Өнөр Баян Үрсийн Хүчирхэг Ээжүүд” нэртэй ТББ байгуулан албан ёсоор зохион байгуулалтад орцгоож сүүлийн жилүүдэд тус голын ай сав газрыг цэвэрлэн мод тарих зэргээр нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлсээр иржээ.
Саяхан буюу 6-р сард БЗД-н тамгын газар энэхүү асуудлаар орж уулзан уг голын экосистемийг хадгалж үлдэх талаар лавлан асууж дэмжлэг хүсэхэд “Энэ жил тус хэсэгт хийгдэх тохижилтын ажил болон зам барих зэрэг ажлын зургийг л гаргана” гэсэн хариулт авсан.
Хүүхдүүдэд тоглох талбай гэж байхгүй гол дээр л өдрийг өнгөрөөдөг. гол дээр автомашин ухаад хаясан гүнзгий нүхэнд ороод эндсэн тохиолдлууд хэд хэд гарсан.
Голын эрэг дээр ирж согтуурсан хүмүүс хогоо үлдээдэг мөн хоорондоо зодолдож хэрүүл маргаан үүсгэдэг.
Тэр хавийн оршин суугчид шаардлага тавьсныхаа хариуд доромжлуулах заналхийлэлд өртөхөд эхэндээ эмзэглэдэг байсан бол одоо дөжирсөн гэж хэлж болно.
Хуулиндаа гол дээр автомашин угаавал өндөр торгууль ногдуулдаг болсон тул иргэд машин угаах нь багассан байна.
“Улиастай голоо аварцгаая” аянг эхлүүлснээрээ нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан материалаар нь хангаж чадвал жижиг автомашин гарахаар эдэлгээ сайтаа гүүр ердөө 20 сая төгрөгөөр хийгээд өгье гэсэн ААН ч гараад иржээ. Сошиал Аутсоурсинг, Эвент арга хэмжээ зохион байгуулдаг залуучуудын тусламжтайгаар ард түмнийхээ дэмжлэгтэйгээр тус голын ай сав газрыг тохижуулан бүтээн байгуулалт хийхээр зориглож байгаа билээ. Хандивийн данс шилэн болно.
Утас: 9916-4753, 9404-1551
Хандивийн данс: Өнөр баян үрсийн хүчирхэг ээжүүд 5439 111117 / хаан банк/
Пейж хуудас: Save Uliastai River
Сайн үйлсийн төлөө зүтгэж бгаа залуучууддаа талархал илэрхийлье! Хүн бүхний оролцоо чухал бна..