Долдугаар сарын 6-наас хэрэгжиж эхлэх Өршөөлийн тухай хуульд жолоодох эрхээ хасуулсан хүмүүсийн жолооны эрхийг сэргээхээр баталжээ.
Ингэхдээ эрх хасуулсан хугацаа нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө байхаар тусгасан байна.
Түүнчлэн Өршөөлийн тухай хуулиар 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэнийг нь чөлөөлөхөөр болсон юм.