Коронавирусын шинжилгээний хариу авдаг eruul.gerege.mn өнгөрсөн баасан гарагаас эхлэн хэвийн ажиллаж эхэллээ. Үүнийг дагаад шинжилгээний цэгүүд мөн ажиллаж эхэлжээ.
Энэхүү системийг Онцгой байдлын ерөнхий газраас сүүлийн гурван сарын турш ашиглалтын төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар зогсоосон гэж “Гэрэгэ системс” компаниас мэдэгдсэн. Тэгвэл систем ажиллахаа больсны улмаас шинжилгээ авах цэгүүд ажиллахаа больсон ба эдгэсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоон мэдээллийг гаргах боломжгүй болсоныг ЭМЯ-наас мөн мэдээллэж байсан юм.