Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 28 цэгт 16,574 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдэд 44 багийн 314 эмч, ажилтан ажиллах юм.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 5,523, II тунд 4,743 буюу нийт 10,266 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Энэ өдөр 170 жирэмсэн эх, 12-15 насны 3,887, 16-17 насны 981 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.