Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн “Шанх” гэдэг газар долдугаар сарын 4-ны өдрийн 18:00-19:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас үер буужээ.
Улмаар “Өлзийт” голын бетонон гүүрний шороон далан сэтэрсэн байна. Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 5-ны 09:50 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид,сумын Засаг даргын Тамгын газар, Өвөрхангай “АЗЗА” ХХК-ийн ажилтнууд ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.