Монгол улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.
Тэрбээр "Сүүлийн 24 цагт коронавируст халдварыг илрүүлэхээр 9,517 хүнээс сорьц авч, шинжилгээ хийхэд 1,998 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 130,452 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,139 нь Улаанбаатар хотод
- 859 нь орон нутагт батлагдсан байна.
Өнгөрсөн хоногт 0-17 насны 418 хүүхэд халдвар авчээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 20-80 насны долоон хүн эндлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Түүнчлэн нийт 2,582 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 90,000 гаруй болоод байна.