2021онд 200 айлын нүхэн жорлонг үнэ төлбөргүйгээр шинэчлэх төлөвлөгөөт ажлыг Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН газар хийж гүйцэтгэсээр байна. Энэхүү ажил өнөөдрийн байдлаар СХД-ийн 10-р хороонд үргэлжилж байна.
СХД-ийн 10-р хороо нь уулархаг, хад асга ихтэй газар байрладаг учир иргэд бохирын нүхийг гүн ухахад хүндрэлтэй байдаг байна. Тиймээс айлууд олон дахин жорлонгийн нүх ухсанаас үүдэн хөрсний бохирдол ихтэй хороонд тооцогддог юм байна. Иймд 10-р хорооны 20-н айлд соруулдаг эко бие засах байгууламжийг суурилуулж өгөх ажил хийгдэж эхэллээ. Нүхэн жорлонг соруулах аргаар шийдэж өгсөн нь хөрсний бохирдлоос салах хамгийн зөв шийдэл юм. Соруулдаг эко бие засах байгууламжтай болсноор иргэд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.
Хотын захын гэр хорооллын бүсэд төвийн шугам холбоход цаг хугацаа ихээхэн шаардлагатай байдаг учир Сонгино хайрхан дүүргийн Захиалагчийн албаны зүгээс айл өрхүүдэд эрүүл цэвэр амьдрах боломжийг олгосоор байна.