Манай гаригийн хамгийн дур булаам, эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийг ч шүүрс алдуулдаг бүсгүй бол яахын аргагүй Моника Белуччи юм. Тэрээр охин Дева Кассельтэй “Vogue” сэтгүүлийн нүүр царай болсон байна. Ингэснээр Дева 16 насандаа “Vogue” сэтгүүлийн нүүр царай болж байгаа юм.
Дева Кассель 2004 онд төрсөн бөгөөд моделийн замналаа эрт эхэлжээ. Тэрбээр 2019 онд “Dolce & Gabbana” брэндийн нүүр царай болж “Dolce Shine” үнэртэй усны сурталчилгаанд тоглосон аж. Девад “Valentino”, “Prada”, “Elle”, “Harper’s Bazaar” сэтгүүлүүдээс хамтарч ажиллах хүсэлт ирж байсан.
“Vogue” сэтгүүлийн шинэ дугаар гарсны дараа интернет хэрэглэгчид эх, охин хоёр их төстэй харагдаж байна хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Дева Леоние Кассель нэртэй нэг дүүтэй аж. Өнгөрсөн баасан гарагт (2021.07.02) Эгч дүүс ээжтэйгээ Итали улсад явж байхдаа папарацийн дуранд өртжээ. Тухайн үед Дева “Dolce & Gabbana” брэндийн сурталчилгаанд тоглож байсан аж.
Эх сурвалж: REUTERS