УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол баталсан. Ингэхдээ ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд Хүүхдийн мөнгөний хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022.01.01 хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан.
Долдугаар сарын 9-ний өдөр буюу өнөөдөр хүүхдийн мөнгийг олгох болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлсэн билээ.