Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12,539 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,308 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 134,270 боллоо.
Мөн хугацаанд халдвар авсан 2,673 хүн эдгэрсэн бол эндэгдэл таваар нэмэгдлээ. Энэ хугацаанд 5 хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар 96,513 хүн коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн бол 660 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.