Энэ жил цар тахалтай холбоотойгоор Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй шийдвэр гарсан ч наадмын өдрүүдэд ес хоног амрахаар болсон. Тэгвэл бүх нийтийн амралтын өдрүүдэд зах худалдааны төв ажиллах эсэхийг Нийслэлийн захирагчийн албанаас тодруулахад “Нийслэлээс зах худалдааны төвүүдийг амраах албан ёсны шийдвэр гаргаагүй. Худалдааны төвүүд дотооддоо зохицуулалт хийгээд амрах эсэхээ шийднэ” гэлээ.
Наадмын амралтын өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд ямар цагийн хуваариар ажиллахыг худалдаа эрхлэгчдээс тодрууллаа.
"Нарантуул" олон улсын худалдааны төв: Долдугаар сарын 10-17-ныг хүртэл амарна. Долдугаар сарын 18-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.
“SUNDAY-2” худалдааны төв: Долдугаар сарын 11-16-ныг хүртэл амарна. Долдугаар сарын 17-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.
"Алтжин Бөмбөгөр" худалдааны төв: ” Долдугаар сарын 11-16-ныг хүртэл амарна. Долдугаар сарын 17-наас эхлэн ажиллана.
"Хархорин" худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09:30-20:00 цагт ажиллана.
"Дүнжингарав" худалдааны төв: Долдугаар сарын 11-19-нд амарч, 20-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 10:00-20:00 цаг юм.
"Барс" худалдааны төв: Долдугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00 19:00 цагт ажиллаж эхэлнэ.
"Хүчит Шонхор" худалдааны төв: Долдугаар сарын 10-14 ныг хүртэл амарна. Долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05:00-18:00 цагт ажиллаж эхлэх юм.