Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан юм.
Тэгвэл энэ жил Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Dance chance-тэй хамтран хамтран Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан "Дээлтэй Монгол наадам"-ыг цахимаар зохион байгуулж эхэлжээ.
Тус наадам нь Монгол туургатны хэмжээнд зохион байгуулах, Монгол үндэсний хувцасны язгуур хэв шинжийг хадгалах, Үндэсний уламжлалт зан үйл, ёс заншил, дээл хувцас, эдлэл хэрэглэл, тоглоом наадгай, гар урлалыг цогц хэлбэрээр олон нийтэд таниулах зорилготой юм.
"Дээлтэй Монгол наадмын" хүрээнд #ДээлтэйМонголChallenge уралдааныг эхлүүлжээ.
Уралдаанд нас, хүйсийн хязгаар байхгүй нэг, хоёр, гуравдугаар байр эзлүүлж шагнаж урамшуулах юм байна.