Энэ сарын 17-ны 22:00 цагаас эхлэн долоодугаар сарын 18-ны 19:00 цагийн хооронд Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзварыг дөрвөн талдаа хааж, асфальт болон хэвтээ тэмдэглэл хийхээр уулзварыг хаасан юм.
Тэгвэл Нарантуул ОУХТ-ийн баруун урд талын уулзварын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд асфальт бетон хучилт болон тэмдэглэгээний ажлууд амралтын өдрүүдээр бүрэн хийгдэж дууссан байна.