Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралын хамт олноос санаачлан цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед "Сэтгэлээрэй эмчлье"аяныг эхлүүлжээ.
Тодруулбал Ковид-19 өвчний халдвар авч, халдварын эсрэг эмийг цаг алдалгүй хэрэглэж чадахгүй байгаа нэгэндээ зориулж эмчилгээний багц өгөхөөр дүүргийн төрийн албан хаагчид нэг өдрийн цалин болох нийт 3,000,000 /гурван сая төгрөг/-ийг хандивлажээ.
Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон бусад дүүргүүдийг нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.