Дорноговь аймаг 1300 мод суулгаж, аймгийнхаа нэрийг бүтээжээ
Дорноговь аймгийн 90 жилийн ой энэ онд тохиож буй юм. Улмаар аймгийнхаа түүхт ойд зориулан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олон 1300 ширхэг хайлаас модыг Дорноговь-Улаанбаатар хот чиглэлийн зам дагуу суулгажээ.
Түүнчлэн мод суулгаж, аймгийнхаа нэрийг бүтээсэн байна.
Зам дагуу суулгасан моддын хашаа хамгаалалт, усалгаа арчилгааг Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депо болон Эрчим хүч, ус хангамжийн хоёрдугаар ангийн хамт олон хариуцан ажиллаж байгаа аж.