Өнөөдөр буюу долоодугаар сарын 20-нд Улаанбаатар хотод суурин 19 цэгт 29 багийн 208 эмч, ажилтан ажиллаж, 5155 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Өчигдрийн байдлаар нийслэлийн нийт 1.499.140 иргэдээс 1-р тунд 1.048.146 /69.9 хувь/, 2-р тунд 932.134 /62.2 хувь/ иргэн тус тус хамрагдаад байна.
Мөн 18-аас дээш насны 953.058 иргэдээс 1-р тунд 992.350 /104.1 хувь/ үүнээс 3197 жирэмсэн, 2-р тунд 922.144 /96.8 хувь/ үүнээс 885 жирэмсэн тус тус хамрагдсан байна.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.