Өнгөрсөн сарын 8-наас эхлэн 12-17 насны хүүхдүүдийн нэгдүгээр тунгийг вакцинжуулалтыг түр зогсоогоод байсан юм. Тодруулбал вакцины хоёрдугаар тунгаа хийлгэх товлолын хугацаа нь болсон хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдах боломжтой ч анхны тунгаа авах хүүхдүүдийн дархлаажуулалтыг түр хугацаанд зогсоосон. Учир нь Pfizer вакцины татан авалттай холбоотой болохыг ЭМЯ-наас мэдээлсэн.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн вакцинжуулалт хэвийн үргэлжлэх талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. Тэрбээр "Өнөөдрөөс эхлэн 12-17 насны хүүхдүүд вакцины нэгдүгээр тунд хамрагдах боломжтой болсон. Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд Pfizer вакцины нэгдүгээр тунд хамрагдаж болно. Түүнчлэн иргэд зөвхөн нийслэлд бус орон нутагт ч уг вакцины анхны тунг хийлгэх боломжтой. Нийслэлд аль цэг дээр Pfizer вакцин хийхийг НЭМГ-аас мэдээлнэ" гэлээ.