БНХАУ-ын Сэхэ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа жолооч нараас сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.
Түүнчлэн долдугаар сарын 19-ний өдөр 184 жолоочоос PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна. Тиймээс монголын талаас Ковид19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь үр дүнтэй байна гэж БНХАУ-ын тал үзжээ. Улмаар өнөөдрөөс эхлэн 184 машин нэвтрүүлж эхлэхээр болсон байна.
Шивээхүрэн боомтоор өдөрт 80-90 машин гарч байсан бөгөөд өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 90 машин гараад байгаа аж.