Баянзүрх дүүргийн дүүргийн 5-р хороонд байрлах "Зөв амьдрах ухаан" ТББ-д тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өчигдөр буюу /2021.07.19/ -ны өдөр ажиллаж нөхцөл байдалтай танилцжээ.
Тэрбээр ажиллах үеэрээ "Зөв амьдрах ухаан" ТББ-д шаардлагатай үед дүүрэг орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.
"Зөв Амьдрах Ухаан" ТББ нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи мансууруулах бодисонд донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмжүүлэх, ажил хөдөлмөр эхлүүлэх, сэтгэлзүйн сургалт олгож нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалж, бүтээлч иргэн болгон ажлын байраар хангаж, хамтдаа ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог байгууллага юм.