Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн биелэлт, гүйцэтгэлийг танилцуулъя.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар гурван төрлийн зээлийн хөтөлбөрт 3 их наяд орчим төгрөгийн зээл олгосон байна. Гүйцэтгэл 70 хувьтай байна. Хүртээмжтэй, хурдтай олгож байна. Зээлүүдийн эцсийн зорилго бол алжын байрыг хамгаалах, ажлын байрыг дэмжих. Энэ үүргээ биелүүлж байна гэж үзэж байна.
3.1 их наяд төгрөгийн зээлийн хүрээнд 204 мянган ажлын байрыг хамгаалж үлдсэн байна. Анх 120 мянган ажлын байр хадгална гэсэн тооцоотой байснаа давуулан биелүүлсэн. Энэ бол ямар нэг түүвэр судалгаа биш. Бодит тоо. Гурван зээлийг тус бүрт нь харвал:
Гурван хувийн хүүтэй ажлын байр дэмжих зээлд 2 их наяд гаргах ёстой. Одоогоор 1.7 их наядыг 22661 зэлдэгчид олгожээ. Зээлийн ард 91582 ажлын байр дэмжжээ.
Рефо санхүүжилтээр нийт 593 тэрбумын зээл гарсан. 2645 зээлдэгч хамрагджээ. Ард нь 26069 ажлын байр дэмжжээ.
Ипотекийн зээлийн хүрээнд 512 тэрбумын зээл гарсан байна. Энэ жил 700-800 тэрбумын зээл гаргах тооцоотой байсан. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 70 хувийн үр дүнтэй гарлаа. 6917 өрх зээлд хамрагджээ. Цаана нь барилгын компаниудын 86600 ажлын байр хадгалжээ.
Эдгээр хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн өсөлт 2020 оныхтой харьцуулахад 15 хувиар, 19 оныхоос гурван хувийн цэвэр өсөлттэй байна. Энэ байдлаа хадгалж чадвал оны сүүлээр эдийн засгаа 6.5 хувиар өсгөж чадах нь” гэлээ.