Баянзүрх дүүрэг 2021 оныг “Хүүхэд, залуучууд, ахмад, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, аж ахуйн нэгж, ногоон байгууламж, хороодыг дэмжих жил” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мөрийн хөтөлбөртөө ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, автозамын засвар шинэчлэлтийг хийх, сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн зорилуудыг тусган ажиллаж байна.
Дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 28 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм.
Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2021 онд он дамжин хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний хэрэгжилт, тулгарч буй асуудал, хүндрэлтэй тал, дүүргийн зүгээс ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулах боломж нөхцлийг бүрдүүлэх талаар зөвлөн туслах шалгалтыг ажлын хэсгүүд бүс бүсээр хуваагдан ажиллаж байна. Энэ удаад дараах бүтээн байгуулалтын ажлуудын явц, гүйцэтгэлтэй танилцлаа.
- 2, 16, 18, 19 дүгээр хорооны камержуулалтын ажил
- 2 дугаар хороонд баригдаж буй 960 суудалтай сургуулийн барилга
- 26 дугаар хороонд баригдаж буй 320 ортой цэцэрлэгийн барилга
- 26 дугаар хороонд баригдаж буй 920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга
Хяналт шалгалтын дараа ажлын хэсгүүд төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулан шат дараатай арга хэмжээг авах юм.