2021 оны эхний хагас жилийн байдлаар нохойд хазуулсан 1,421 хүн ГССҮТ-д ханджээ. Эдгээрийн 266 нь 5-9 насны хүүхэд байгаа юм.
Хүйсийн хувьд, 836 нь эрэгтэй 585 нь эмэгтэй хүн байна.
Тиймээс анхаарал сэрэмжтэй байж, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ГССҮТ-өөс зөвлөлөө.
Түүнчлэн нохойгоо салхилуулахдаа хошуувч зүүх, гэр хорооллын айл өрх хашааны хаалган дээрээ нохойтой гэх анхааруулгыг байршуулах хэрэгтэй болохыг тус төвөөс анхаарууллаа.