1996 оны Атлантагийн олимпоос 2008 оны Бээжингийн олимп хүртэл софтбол нь олимпийн хөтөлбөрт багтаж байсан боловч 2012 болон 2016 оны олимпийн наадмуудын хөтөлбөрөөс хасагдаж байв. Харин энэ удаагийн олимпоос эхлэн эргэн хөтөлбөрт багтсан. Хамгийн сүүлийн Бээжингийн олимпийн аваргаар Японы баг тодорч байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, аваргаа хамгаалагчид эхний тоглолтдоо ялалт байгуулжээ.
Өнөөдөр софтболоос гадна олимпийн хөлбөмбөгийн эмэгтэй багуудын тоглолтууд зохион байгуулагдана.