Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж улмаар гэмтэж бэртэх, идэш тэжээл хайн хотруу орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.
Тус газраас бүх нийтийн амралтын өдрүүдээр гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч шаардлагатай арга хэмжээг авч ажиллав.
СБД, ЧД-ийн нутаг дэвсгэрт үүрнээсээ төөрсөн 2 бодгаль Начин шонхорын нисгэл ангаахай, гэмтсэн 1 бодгаль Хондлой цагаан ураацайг авч “Зэрлэг амьтан асрах байранд асарч байгаа бол СХД-ийн нутаг дэвсгэрийн суурьшлын бүсэд орж ирсэн 8 дэгдээхийтэй Хондон ангирыг барьж нууранд шилжүүлэн тавьж, ХУД, СХД, ЧД-ийн нутаг дэвсгэрийн суурьшлын бүсэд орж ирсэн 2 бодгаль Сарьсан багваахай, 2 бодгаль Өмхий хүрэн, 1 бодгаль рашааны могой, 2 бодгаль Бамбай хоншоорт могойг тус тус барьж байгальд эргүүлэн тавилаа.
Иргэд оршин суугчдад анхааруулахад Улаанбаатар хот орчимд Рашааны болон Бамбай хоншоорт гэх 2 зүйлийн могой тархсан байдаг бөгөөд суурьшлын бүсэд голдуу бамбай хоншоорт буюу хортой могой орж ирж байгаа тул сонор сэрэмжтэй байж дуудлага мэдээллийг ажлын цагаар дараах утсанд өгнө үү
Нийслэлийн Байгаль орчны газар 11 323780
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар