Өчигдөр буюу долоодугаар сарын 21-нд 92,490 Pfizer/Biontech вакцины тунг хүлээн авчээ.
Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2,35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа энэ оны зургаадугаар сарын 16-наас эхэлсэн ба одоогийн байдлаар зургаан удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна.
Дараагийн татан авалт энэ сарын 28-нд болох бөгөөд 132,210 тунг хүлээн авах юм. Ийм байдлаар Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны 3 ба 4 дүгээр улирал дуустал үргэлжлэх тул цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэх юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,860,497 хүн ковидын эсрэг вакцины хоёр дахь тундаа хамрагдаад байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 57,2 хувийг эзэлж буй юм.