Нийслэлийн хэмжээнд өчигдөр байдлаар I тунд 3145, II тунд 5962, нийт 9107 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.052.957 иргэн I тунд, 944.294 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 3307 жирэмсэн эх, 12-15 насны 39.773 , 16-17 насны 20.213 хүүхдийг вакцинд хамруулжээ.
Улаанбаатар хотод өнөөдөр суурин 20 цэгт 30 багийн 215 эмч, ажилтан ажиллаж, 7115 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД
ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН АЖИЛЛАХ ХУВААРЬ