Монголын хамгийн урт Орхон гол хангайн нурууны Суварга хайрхан уулсаас эх авч 1124км урсаад Сэлэнгэ мөрний баруун талд ,Сүхбаатар хотын дэргэд нийлдэг. 2015 онд Монголын загасчлах холбоодын нэгдэл болоод байгаль хамгаалагч Дугарсүрэн хамтарч, Орхон голд загас тооллогын ажил эхлүүлэх гэж байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас хойшилж байсан энэ үеэс алт олборлолтын ус их хэмжээгээр Орхон голруу урсаж эхэлсэн гэж тодорхой бус эх сурвалж мэдээлэлж байгаа юм. Алтны усаар бохирлогдсон гол өдгөө лаг шавартай бохир тунадастай болон урссаар байна.
Үүнд хяналт шалгалт тавих газар даанч алга. Алтны олборлолт хийж эхлэхдээ зохион байгуулалтаа сайн төлөвлөж, нөхөн сэргээлтийг цаг тухай бүрт нь хийгээд явсан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй. Орхон гол нь эх хэсэгтээ Улиастай гол, Цагаан гүүт гол, Тонгорог гол, Цагаан гол, Улаан голуудыг нийлүүлж авдаг. Зүүн талаасаа Тамир гол, Хавчуу гол, баруун талаасаа Нарийн гол, Туул гол, Хараа гол, Ерөө гол, Шарын гол зэрэг олон голуудыг нийлүүлж урсдаг. Ийм өргөн гол бохирлогдож түүнээс хүн, мал ундалж, дотор эрхтэн нь хордож байна гэж хэлж болох юм. Түүнчлэн гол доторх загас амьтад хордож байгаа нь ойлгомжтой. Эколгийн цагдаагийн алба, Байгаль орчин аялал жуулчлалын яам үүн дээр хяналт шалгалт хийх, анхааралдаа авч ажиллах мөн цааш уламжлуулах хэрэгтэй байна.
Эх сурвалж: MCbeatz Angler FB хуудас