2021 оны эхний хагас жилийн байдлаар мориноос унаж гэмтсэн шалтгаанаар улсын хэмжээнд нийтдээ 414, ГССҮТ-д 151 хүүхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Хүйсийн хувьд, 99 хувь нь эрэгтэй, нэг хувь нь эмэгтэй байна.
Мориноос унаж гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж байна. Энэ жил улсын баяр наадмыг тэмдэглээгүй ч уралдааны мориноос унаж бэртсэн хүүхэд 12 бол энгийн үед морь унаж байгаад унасан 139 хүүхэд байгаа аж. Мөн нэг хүүхэд эндсэн талаар ГССҮТ-өөв мэдээлжээ.