Бүрхэг өдрийг ч гэрэл гэгээтэй, дулаан уур амьсгалтай болгож. Хүний сэтгэлийн хөнгөн утсыг хөндөж чадах эдгээр киног та хэд ч үзсэн уйдахгүй болов уу?
1.The notebook (Тэмдэглэлийн дэвтэр)
Ядуу эр чинээлэг айлын охинд сэтгэлийн жолоо алдарч түүнтэй хайр сэтгэлийн холбоотой болсноор тэдний хайрын түүх эхлэдэг. Насны эцэст түүний хайрт бүсгүй ой санамжаа алдах өвчин тусч, тэрээр түүндээ өөрсдийн хайрын тэмдэглэлээ өдөр бүр уншиж өгөх бөгөөд гайхамшиг тохио нь гэдэгт итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Уг киноноос та хайр ямар үнэн болоод хүчирхэг болохыг мэдрэх болно.
- 2. Train to Busan (Бусан хүрэх галт тэрэг)
Аймшигт вирус дэгдсэнээс болж улс даяар онц байдал зарлаж, Бусанруу явах хурдны галт тэрэг хүмүүсийн түр орогнох газар болж хувирснаар киноны үйл явдал өрнөдөг. Киноны гол дүр болох аав охиноо хэрхэн амь өрсөн хамгаалах нь үнэхээр сэтгэл хөдөлгөм. Хамгийн том нөмөртэй уул шиг хүмүүс хэзээд аавууд л байдаг.
3.Miracle in cell no 7 ( Долдугаар өрөөний бэлэг)
Бяцхан ухаалаг охин Еэсин аавынхаа хамтаар амьдардаг ба түүний аав сэтгэцийн өөрчлөлттэй. Хэдий тийм боловч тэр охиндоо юунаас ч илүүтэй хайртай. Юугаар ч дутаалгүй өсгөдөг нэгэн юм. Аврагч охин Sailormoon цувралыг охин нь үзэх дуртай бөгөөд түүний үүргэвчийг авах чин хүсэлтэй. Охиндоо үүргэвч авч өгөх үйл явдлаас киноны өрнөл эхэлдэг.
- 4. Дээшээ (Up)
78 настай хөгшөн хайрт гэргийнхээ бүхий л насаараа мөрөөдсөн ч биелүүлж чадалгүй хорвоог орхисон хүслийг нь гүйцэлдүүлэхээр байшингаа агаарын бөмбөлгөөр тоноглон хөөрнө. Санамсаргүй бяцхан скаут хүү хамт явснаар адал явдал өрнөнө.