ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ махны зах, мах бэлтгэлийн газруудад шалгалт хийсэн. Гэвч тэнд эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй зөрчигдөж байгаа нь ил болсон юм.
Б.Бат-Эрдэнэ Хөдөө аж ахуйн сайд Ү.Мэндсайхантай уулзаж энэ асуудлыг хэрхэн цэгцлэх талаар ярилцжээ. Улмаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.
1.Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох
2. Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдааг хийх
3.Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх гэсэн гурван том ажлыг дэмжин, ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаан оруулахаар болжээ.