Олимпийн наадмын үеэр коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хатуу чанга дүрэм журам мөрдүүлж буй.
Үүний нэг нь тамирчид, төлөөлөгчид зайлшгүй шаардлагаар зочид буудлаасаа гарах бол 15 минут л явах ёстой гэсэн дүрэм юм.
Гэхдээ тамирчид энэ богинохон хугацаанд дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн цуглуулах болон эмийн сангаас эм авахад хүндрэлтэй байгаа талаар гомдоллох болсон аж. Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс 15 минутын дүрмийг цуцлахаар төлөвлөж буйгаа мэдэгдсан байна.
Хэдийгээр 15 минутын дүрэм хүчингүй болсон ч тамирчдыг зочид буудлаасаа хол явахгүй байхыг анхааруулжээ. Ковидын өвчлөлийн улмаас Япон улс онц байдал тогтоогоод байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор Токиод хотод халдварын 979 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь нэгдүгээр сарын 15-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.