Ойрын өдрүүдэд “Зөв амьдрах ухаан ТББ” –ын асрамжийн иргэд гудманд дахин гарсан гэх мэдээлэл олны анхааралд өртөөд байгаа. Тэгвэл тэдгээр иргэд МУБИС-ын нүхэн гарцад орогнож байгаа юм. Тэд байгаа орчноо бохирдуулж, өтгөн шингэн ялгадсан дундаа согтуу байдалтайгаар өдөр хоногийг аргацааж байгаа нь ажиглагдсан юм. Цар тахал нүүрлэсэн энэ цаг үед хотын төвд олон хүн холхилддог газар орчны эрүүл ахуйг алдагдуулж байгаа нь эмзэглүүштэй. Эдгээр хүмүүс өөрийн амьдралдаа ахиц гарган ядаж л сууж буй орчиндоо цэвэр суух хэрэгтэй. Төр эдгээр иргэдийг нэг хүний халамжид өгөх биш нэгдсэн зохион байгуулалтад оруулж нийгэмд энгийн амьдрал эхлүүлэх суурийг нь тавьж өгөх цаг болжээ.
Өдөр бүр хүний анхаарал, хяналт дор байхгүй л бол согтууран өнгөрөөх тэдгээр хүмүүст хандив туслалцаа үзүүлж, өрөвдсөн сэтгэлээр хандах нь бэлэнчлэх сэтгэлгээг суулгаж өгч байгаа хэрэг. Загдаа байхгүй ч тэдгээр хүмүүсийн амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Хувь хүмүүсийн ухамсар гэдгийг хэн ч хэзээ ч мартаж болохгүй. Хөдөлмөрлөж байж хүн мөнгөний үнэ цэнийг ойлгож зөв амьдралын төлөө тэмүүлнэ. Бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэх хэрэггүй.