Токиогийн олимпийн наадмын хамгийн залуу оролцогч бол Сирийн ширээний теннисчин Хенд Заза юм. 12 настай тэрээр олны анхаарлыг маш ихээр татаад буй. Учир нь 1968 оны өвлийн олимпд Румын уран гулгагч Беатрис Хусту оролцсоноос хойш буюу 50 гаруй жилийн дараа олимпийн наадамд 12 настай хүүхэд өрсөлдсөн ховор тохиолдог болж байгаа юм. Хенд Заза таван настайгаасаа эхэлж ширээний теннисний спортоор хичээллэж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Йордан улсад зохион байгуулагдсан баруун Азийн ширээний теннисний олимпийн эрх олгох тэмцээнд түрүүлэн олимпийн эрхээ авсан байна.
Сири дэх бусад хүүхдийн адил Зазагийн амьдрал иргэний дайны айдас дунд өнгөрчээ. Гэртээ дөрвөн ширээ нийлүүлэн бэлтгэл хийж байсан түүнд байнга тасарч байдаг цахилгааны хомстол олимпын эрх авахад нь саад болсонгүй. Сүүлийн жилүүдэд Сири улсад үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн, мөн жил хагасын өмнөөс дэлхий нийтийг хамарсан цар тахлын тархалтыг үл харгалзан залуу тамирчин зөвхөн бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан тэрээр хэлэхдээ. “Ширээний теннис надад өөртөө итгэлтэй, хүчтэй, тэвчээртэй байхыг сургасан. Манай улс дайн байлдааны нөхцөлд байгаа. Заримдаа дасгал сургуулилтаа хийхэд хүндрэлтэй байдаг. Гэсэн хэдий ч ширээний теннис тоглож эхлэхээр би бүх зүйлийг мартаж төвлөрдөг. Энэ бол бурхнаас надад өгсөн нэг төрлийн сорилт” гэжээ.