Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -55 кг жинд Филиппиний Хидилин Диаз улсынхаа түүхэд анхны алтан медалийг авлаа. 110 сая хүн амтай, зүүн өмнөд Азийн арлын орон 97 жилийн олимпын түүхдээ алтан медаль авч байгаагүй юм.
Энэхүү олимп нь Диазын хувьд дөрөв дэх наадам байсан бөгөөд тэрээр 2012 оны Лондонгийн олимпын нээлтэд улсынхаа төрийн далбааг барин гарч байсан юм
Тус төрлийн мөнгөн медалийг Хятадын Чюүн Лиао, хүрэл медалийг Казахстаны Зулфия Чиншанло хүртжээ.