Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын сүүлийн тоглолтоо БНХАУ-ын шигшээ багтай хийж 21-9 харьцаагаар хожигдлоо.
Шигшээ багаас
- Э.Чимэддолгор - 5 оноо
- О.Хулан - 2 оноо
- Б.Солонго - 2 оноо авлаа.
Дэлхийн шилдэг найман багийн нэг болж буй охид долоон тоглолтынхоо зургаад нь хожигдоод байгаа ч европ, дэлхийн аварга хүчирхэг Франц, Италийн шигшээ багуудтай тэнцүүхэн тоглолтыг үзүүлсэн юм.
Өнөөдөр шигшээ багийн залуу тоглогч О.Хулангийн төрсөн өдөр бөгөөд төрсөн өдрөөрөө олимпын дэвжээнд тоглолоо.