Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саиде Моллай Монгол Улсыг төлөөлөн олимпын дэвжээнд зодоглож байгаа анхны гадаад тамирчин юм.
Тэрбээр хоёр дахь тойрогт Казахстаны бөх Дидар Хамзатай барилдаж цэвэр ялалт байгуулж, шөвгийн 16-т шалгасан бөгөөд гурав дугаар тойрогтоо Азербайжаны тамирчин Мурад Фатиевтай барилдаж цэвэр ялалт байгуулсан.
Улмаар Саиде Моллай Гүрж жүдоч Тата Григалашвилитай барилдаж өрсөлдөгчөө цэвэр ялж, мөнгөн медалийн төлөө Шамил Борчашвилитай барилдаж, ялалт байгууллаа.
Ингэснээр тэрбээр мөнгөн медалийн болзол хангаж буй бөгөөд аваргын төлөө хүч үзнэ.