Зарим улсын тамирчид Израилийн шигшээ багийн тамирчидтай өрсөлдөхөөс татгалзаж байгаа явдлыг Олон улсын олимпийн хорооноос шалгаж байна гэж мэдэгджээ.
Тухайлбал Алжирын жүдо бөхийн тамирчин Фетхи Нурин Израилийн бөх Тохар Бутболтой барилдахаас татгалзаж нутаг буцах болсон байна. Нурин барилдахгүй болсон талаараа тайлбар өгөхдөө Израил, Палестины зөрчлөөс үүдэж Израил хүнтэй барилдах боломжгүй хэмээн хэлжээ. Олон улсын олимпийн хорооноос “ОУОХ”-нд ирж байгаа мэдээлэл болгоныг бид шалгаж байгаа. “Тэгш эрх хүлээцтэй байдал бол Олимпийн хартийн зарчим юм. Бид түүнийг дагах болно. Тамирчид ялгаварлан гадуурхагдаж болох бүх тохиолдолд бид хатуу хандах болно” хэмээн тайлбарлажээ.