Энхийг дэмжих|UNIMISS|-д 2016 оноос хойш Монгол улсын нийт 20 алба хаагч томилогдож, хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр амжилттай гүйцэтгэснийг НҮБ-аас өндрөөр үнэлж, уг ажиллагаан дахь Монгол улсын цагдаагийн ажилтны орон тоог найм болгон нэмэгдүүлжээ.
Африк тивийн бүгд найрамдах өмнөд Судан улс дахь энхийг дэмжих ажиллагаанд Монгол улсын цагдаагийн байгууллагын долоон алба хаагч үүрэг гүйцэтгэхээр болжээ.
Монгол улсын цагдаагийн байгууллагаас сүүлийн таван жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн зөвлөхөөр нийт 19 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар Бүгд найрамдах өмнөд Судан болон Бүгд найрамдах Судан улсын дундын бүсэд нэг,нэг алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бол бусад алба хаагч эх орондоо ирсэн.