Төрийн орон сууцны корпорац \ ТОСК\-тай түрээсийн орон сууцын гэрээ байгуулсан “Хангай”, “Буянт Ухаа-2” хотхоны оршин суугчид байрны метр квадратын үнийг гэрээ хийж байсан үеийнхээр байлгах тухай шаардлагыг Засгийн газарт хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Орон суугчдын төлөөлөл хэлэхдээ: “2016 онд бид зорилтот бүлгийн шалтгаанаар тэнцэж түрээсийн орон сууцанд орсон. Таван жилийн түрээслэх гэрээтэй явж байгаад 30%-ийн урьдчилгааг гаргаж цаашид өмчилнө гэсэн аман болоод бичгэн гэрээ хийж орсон байдаг. Гэтэл 2019 онд НОСК байгуулагдаад түрээсийн орон сууцыг өмчлөх захирамж гарснаас хойш бидэнд гэнэт 1.800.080 төгрөг гэх метр квадратын үнийг тулгасан. Анх байгуулсан гэрээний үнэ 1.200.080 төгрөг юм. Оршин суугчдын байгуулсан таван жилийн гэрээний хугацаа дуусаж найдвар тасарч байна. Иймд бид Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,Засгийн газарт шаардлага хүргүүлж байна” гэлээ.
Шаардлагын тухайд:
- Орон сууцын метр квадратын үнийг анхны үнээр байлгах
- Иргэдийн төлсөн түрээсийг урьдчилгаандаа суулгах
- Таван жилийн хугацаа нэмж түрээслэх зэрэг хүсэлтийг хүргүүлсэн байна.