Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хороо “Нарны гүүр” орчимд зорчиж явсан тээврийн хэрэгсэлд гал гарч Онцгой байдлын алба хаагчид унтраажээ.
Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр Төрийн банкны автомашины урд хэсэгт гал гарч, шатаж эхэлжээ. Ослын улмаас ноцтой хохирол учраагүй бөгөөд авто машины эвдрэлтэй холбоотой гал гарсан аж.